Засгийн газрын мэдэгдлээс хойш “TRQ”-гийн хувьцааны ханш тогтворжиж байна

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцааны ханш наймдугаар сарын 12-ны 14.30 цагийн байдлаар 15.62 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн саруудтай харьцуулахад уналттай боловч ойрын өдрүүдийн хувьд тогтворжсон дүн юм.
“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг тус компанийн хувьцаа даваа гарагт буюу наймдугаар сарын 9-нд 1 ам.доллараар унасан.Энэ өдөр Монголын Засгийн газраас Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн шалтгааныг судлах хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан юм.
Үүний дараа хувьцааны ханш ийн унасан бөгөөд энэ өдрөөс хойш эргээд нэмэгсээр өнөөдрийн байдлаар 15 ам.доллар дээр тогтворжжээ.
“Рио Тинто” компанийн зүгээс Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хугацаа хэтэрснийг геотехникийн тааварлаагүй нөхцөл байдлаас үүдсэн гэж тайлбарласан байдаг. Харин даваа гарагт танилцуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт үүнийг үгүйсгэсэн байсан билээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.