ДЭЛХИЙЭнтертайнмент

Уух зүйлд мансууруулах бодис хольсон эсэхийг илрүүлдэг хумсны будаг

Хойд Каролина мужийн их сургуулийн дөрвөн оюутан бэлгийн хүчирхийллийг зогсоохоор мансууруулах бодисыг илрүүлэх чадвартай хумсны будаг зохион бүтээж байжээ.

Бүх хүчирхийллийн гэмт хэрэгт мансууруулах бодис ашигладаггүй хэдий ч ашигласан тохиолдолд тухайн бодис ихэвчлэн амт, үнэргүй байдгаас шингэн зүйлд  хольсон үед ууж буй хүн нь огт мэдэх боломжгүй байдаг. 

Тэгвэл дээрх бүтээлийн тусламжтай эмэгтэйчүүд баар, үдэшлэгт очихдоо халдлагад өртөхөөсөө сэргийлэх боломжтой аж. Уух зүйлд хумсаа дүрэхэд нэг минут орчмын дараа тус будаг өнгөө хувиргаж эхэлдэг байна. Хэрэв хүчтэй мансууруулагч, нойрны эм зэргийг дотор нь хольсон байвал бараан ягаан шугам, харин аюулгүй бол хоёр зураас хумсанд харагддаг аж. 

Энэ хумсны будгийг бүтээсэн оюутнуудын коллежийн бэлгийн хүчирхийллийг бууруулах зорилгоор үүнийг анх санаачилсан гэжээ. Тэдний зүгээс “Бүртгэгдээгүй өнгөрдөг хамгийн түгээмэл гэмт хэрэг бол нэгдүгээр курсийн охидыг хүчирхийлэх явдал. Учир нь эмэгтэйчүүд ийм зүйлд өртөхдөө өөрсдийгөө буруутайгаа мэдэрдэг. Энэ хамгийн буруу юм” хэмээжээ. 

АНУ-д хийгдсэн судалгаагаар коллежийн бэлгийн хүчирхийллийн талаас илүү хувь нь наймаас арван хоёрдугаар саруудын хооронд гардаг. Үүнд нэгдүгээр курсийн охид бусад оюутнуудаас хоёр дахин их өртдөг байна.

Тэд 2018 онд тус бүтээлээ танилцуулсан бол үүнээсээ дөрвөн жилийн өмнө анх санаачилж байжээ. 

Эх сурвалж: cnbc.com

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button