Нийгмийн
Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар есдүгээр сарын 10-ны өдрийн 07:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 07:41 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.