С.Эрдэнэ ганцаараа зөрүүдэлж явна

АН нэгдэж нийллээ хэмээн бөөнөөрөө мэдээлэл хийцгээсэн. Улмаар нэгдсэн хурлаа 11-р сарын 05-нд хийж, дундаасаа даргаа сонгоно хэмээсэн. Гэхдээ тэр үед нэг зүйл анзаарагдсан нь С.Эрдэнэ огт харагдаагүй.
Тэгвэл С.Эрдэнэ ганцаараа зөрүүдэлж яваа бололтой. Намынхан нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө талтайгаа нэгдэнэ гэнгүүт тэрбээр ганцаараа Дээд шүүхэд хандаад бүтэлгүйтжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу өчигдөр хуралдлаа.
Хуралдаанаар С.Эрдэнээс ирүүлсэн “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны наймдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус цахим хуралдааны долдугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.