Нийгмийн

Баян-Өлгийд цол олгох барилдаан болж, М.Еркебулан түрүүллээ

Тулгар төрийн 2230, Их Монгол улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Баян-Өлгий аймгийн 81 жилийн ойд зориулсан аймгийн цол олгох бөхийн барилдаан өчигдөр болов.

Тус барилдаанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан Мальшийн Еркебулан түрүүллээ. Ингэснээр аймгийнхаа наадамд 10 жилийн дараа дахин түрүүлж, аймгийн хурц арслан болов.

М.Еркебулан залуу бөх Сапар, Даулет, сумын заан Х.Еркебек, М.Серикбол, аймгийн харцага Д.Бейбит нарыг эхний таван даваанд өвдөг шороодуулжээ.

Зургаагийн даваанд сумын начин М.Бердаулет, долоогийн даваанд аймгийн арслан Э.Тамираа нарыг давснаар, аймгийн хурц арслан цолны болзол хангав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За ажил дээрээ цол олгох барилдаан зохион байгуулая байз

Холбоотой мэдээ

Back to top button