НИЙГЭМ

Багахангай дүүргийг ус хангамж, инженерийн шугам сүлжээний хүрэлцээ хангамжийн асуудал бүрэн шийдэгдлээ

Барилга, хот байгуулалтын яамнаас Улаанбаатар хот, томоохон суурин газруудын цэвэрлэх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих төсөл, арга хэмжээг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барьж, байнгын ашиглалтад оруулах төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт алсын зайн удирдлагатай  гүний 3 худаг, 2х500м3 багтаамжтай усан сан, 22.8 км цэвэр усны, 4.8 км бохир усны шугам, хоногт 3200 м3 бохир усыг цэвэрлэх хүч чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж, лабораториор тоноглогдсон цэвэрлэх байгууламж, бохир усны өргөлтийн насос станц, халаалтын зуух, цахилгаан хангамж, автоматжуулалтын ажлууд зэрэг бүтээн байгуулалтын томоохон цогц төслийг хэрэгжүүлж, байнгын ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, "Комфорт импэкс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхболд, "Их мянган инженерчлэл" ХХК-ийн удирдлагууд, БХБЯ, УСУГ-ын мэргэжилтнүүд, ААН, байгууллагын инженер, техникийн ажилтан, алба хаагчид, Багахангай дүүргийн иргэд оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Уг цогц бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол инженерүүд боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бохир усыг цэвэрлэх технологи үйл ажиллагааг нэг барилгад багтаан угсралтын ажлыг хийснээрээ онцлог юм. 

Энэхүү төслийн үр дүнд нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны хүн амыг баталгаат ундны усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн, тэдний ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усаа ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн цэвэрлэгээнд дахин ашиглах боломжийг бүрдүүлж  чадсан чухал ач холбогдолтой төсөл боллоо.

Энэ жил Багахангай дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ойн тохиож буй бөгөөд ойн хүрээнд ийнхүү тус дүүргийн цэвэрлэх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний хүрэлцээ хангамжийн асуудал бүрэн шийдэгдлээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
UltraScoot
UltraScoot
9 сар 1, 2019 12:15

Howdy, I do believe your web site may be having browser
compatibility issues. Whenever I look at your web site in Safari, it looks fine however, if opening in Internet Explorer,
it has some overlapping issues.
I just wanted to provide
you with a quick heads up! Besides that, excellent site! https://ultrascoot.com

Cyril
Cyril
9 сар 10, 2019 19:20

I love it when
folks get together and share opinions.
Great blog, keep it up! http://www.cosl.com.sg/UserProfile/tabid/61/userId/29876777/Default.aspx

Percy
Percy
9 сар 10, 2019 21:00
Sherman
Sherman
9 сар 16, 2019 13:26

Thank you for publishing this awesome article. I'm a long time reader but I've never
been compelled to leave a comment. I subscribed to your blog and shared this
on my Twitter. Thanks again for a great article! http://www.laboutiquecoupdefoudre.com

Rachel
Rachel
11 сар 22, 2019 10:31

Great article! Thank you 🙂 http://www.7sea.cc/comment/html/?150633.html

Magdalena
Magdalena
11 сар 23, 2019 00:04
Mohamed
Mohamed
11 сар 30, 2019 17:40

Greetings! Very useful advice within this post! It?s the little changes that make the most significant changes.
Thanks for sharing!| I truly love your website..
Pleasant colors & theme. Did you make this site yourself?
Please reply back as I?m wanting to create my
own personal website and want to learn where you got this from or just what the
theme is named.
Thank you! https://www.greenlunch.ca

SEO
SEO
8 сар 7, 2021 04:44

I've been browsing online more than 3 hours as of late, but I never discovered any attention-grabbing article like yours. It's lovely price enough for me. Personally, if all website owners and bloggers made good content as you did, the internet will probably be a lot more useful than ever before.

Холбоотой мэдээ

Back to top button