Уурхайд эвдэгдсэн газруудад техникийн нөхөн сэргээлт хийж байна

Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг БОАЖ-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсан юм.
Тус сумын Орхон багт аймгийн ЗДТГ, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж буй. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн техник хэрэгслийг талбайгаас бүрэн чөлөөлж, хиймэл нуурыг сэтлэн урсгаж дууссан ба 21.5 га-д техникийн нөхөн сэргээлтийг уул уурхайн компаниуд өөрсдийн хөрөнгөөр хийж байна.
Түүнчлэн хууль бус гар аргаар алт олборлож байсан 30 гаруй айлд нүүх шаардлагыг тавьж, шаардлага биелүүлээгүй айлуудыг албадангаар нүүлгэн шилжүүлж, тусгай зөвшөөрөлгүй гурван дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоожээ.
С.ХОНГОРЗУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.