УЛС ТӨР

Ерөнхий сайдын зөвлөх аавыгаа ТНБД-аар СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ томилуулна

БОАЖЯ-ны ТНБД-аар тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж буй А.Энхбатыг томилох тухай яригдаж байна. А.Энхбатын охин Э.Болормаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг.

Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаагийн хувьд: эдийн засагч мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын асуудлаар магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын байгууллагуудад энэ чиглэлээр ажиллаж байсан. Дэлхийн банкнаас эхлээд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байж. Түүний нэр улс төрд холбогдож байгаагүй нэгэн юм.

Өчигдөр халж, маргааш шинэ томилгоонуудаа хийхээр Засгийн газар улайран яаравчилж байна. Тодруулбал маргааш /2022.01.19/ Засгийн газар ээлжит хуралдаанаараа БОАЖЯ-ны ТНБД-аар А.Энхбатыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. 

Уул шугамандаа Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтын үр дүнд томилдог. Өөрөөр хэлбэл, энэ нь Төрийн захиргааны албан тушаал учраас Төрийн албаны зөвлөл цахим хуудсандаа Засгийн газрын захиалгаар тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг байршуулах хуультай.

Төрийн албаны тухай хуульд Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг заахдаа  “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасан байдаг.

Бүр тодруулбал, Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо Засгийн газраас тухайн албан тушаалд томилогдох хүн ямар шаардлага, шалгуурыг хангасан байх ёстойг тодорхойлж, ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд ирүүлдэг. Төрийн албаны зөвлөл ирүүлсэн захиалгатай танилцаж, нягталж үзээд тухайн ажлын байранд тавигдах шаардлага нь ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, хэт нэг талыг бариагүй, нэг хүнд зориулсан биш тохиолдолд тус шаардлагыг үндэслэн уг албан тушаал дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг эрх зүйн зохицуулалттай.      

Тэгэхээр Засгийн газар ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Э.Болормаагийн аав А.Энхбатыг яаравчлан томилох бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхбат болж байна. БО-ны салбар сүүлийн 15 жилд дан гадны хвмэдэхгүй чадахгүй нөхдүүд ТНБД -аар байв. Энхбат энэ салбарт насаараа ажилласан. Ерөөд ой үржүүлгийн техникчээс эхэлсэн хүн.

Зочин
Зочин

ЕРӨНХИЙ САЙД ИНГЭЖ БОЛОХГҮЙ БАЙХ, АШИГ СОНИРХОЛ ХАРАГДАЖ БАЙНА.

Зочин
Зочин

Насаараа БОАЖЯ-даа ажилласан хүнийг юу гэнэ вэ, мерит зарчим байлгүй яах вэ дээ.

Боогий
Боогий

Байгаль орчны менежмэнтээр япон америкт төгссөн, маш сайн англи хэлтэй олон жил яаманд дарга хийсэн, ньюиоркт НҮБын байгаль орчны хөтөлбөрт бас нэг дарга хийж бсан. Шалгаруулалттай шалгаруулалтгүй тэнцэх л хүн дээ.

Nuanaa
Nuanaa

ENE yamabd Enxbat shig beltgegdsen bolobson xuchin bhgui dee....dadlaga turshlaga..bolobsrol tulubshil ali talaaraa toxirno.....tomiloh uym bol Turiin albaniishalgaltiig ni zarlachihaach.....xen ch xasna ni xurehgui......MERIT Zarchmaar bol...

Зочин
Зочин

Байгал орчны сайд байсан батжаргал гэж хүн яагаад сураггүй байна их мундаг хүн байсан

Irgen.
Irgen.
Reply to  Зочин

Batjargal guai tetgebertee garsaan..

Irgen.
Irgen.
Reply to  Irgen.

ENXBAT shig l salbariin xumuus saidiig ni xiij shine zaluusiig udirdlagad nibetgedeg togtoltsoo xeregtei........Enxbst Oros..Amerik..jaran..german d surch ajillaj erdmiin zereg xamgaslj..oron nutatgaas ajil amidraliin garaagaa exelsen bolobson xuchin........SAID ni iim xun bh estoi..doo......

Зрчин
Зрчин

Энд тэр охин ямар хамаа байнаа. Яаманд насаараа л ажилласан хүн байна даг.

Zochin
Zochin

Yamarch sanhuutei holbogdolgui heltsiin dargad aaviin tomiloh bolohoor huugiinhee darga bolno,ashig sonirhol geed tomildoggui shu de kk

ҮНЭН
ҮНЭН

ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ ҮНЭХЭЭР МУДАК СДА БАЙХ ЮМАА

Зочин
Зочин

Үүнд охин нь ямар хамаа байна аа.

Zochin
Zochin

Ёстой зөв хүнээ томилж яг байх ёстой хүн дээ БО САЛБАРЫГ АВААД ЯВАХ ЧАДВАРТАЙ ХҮН ДЭЭ

Зочин
Зочин

Энэ ямар удам дамжсан хаант засаглал уу, одоо ч амар болж дээ...аав нь нэг ажилд оруулаад, ахиад аавыгаа татаад сайд болгоод. Араасаа хичнээн ах дүү нараа чирэх юм бол доо. Гинжин хэлхээ болох нь ээ, заваан юмнууд

Irgen.
Irgen.

Ter xuuxdiin ajil ene aabd ni xamaaralgui....xarin medleggui chadbargui..ajliin dadlaga turshlaggui... xun gadnaas tabih gej bgaa bish...turiin iim xumuusiig tal talaas ni merj chadbartai zubiig ni zailuulj xagas galzuu pop uudaa tomiloh gej zaxialj bgaa biz......uym uneneeree bh nideer

Холбоотой мэдээ

Back to top button