УЛС ТӨР
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 25-наас өмнө олгоно

Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Уг хүсэлтийг сар сард нь гаргах шаардлагагүй, жилээр нь сонгож, баталгаажуулах боломжтой юм. Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-ны дотор олгох талаар холбогдох яамнаас мэдээлсэн.
Гэтэл хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө зарим иргэдийн дансанд одоо болтол ороогүй байна. Энэ нь хүсэлтээ хожуу гаргасантай холбоотой бөгөөд энэ сарын 23-нд баталгаажсан аж.
Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ороогүй иргэдийн мөнгийг 25-наас өмнө олгох юм байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.