СУДАЛГАА: Япон хүүхэд хурдан, гарын атгалтын хүч нь монгол хүүхдээс илүү

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлэг, Монгол-Японы парламентын бүлгээс Япон улсын Элчин сайдын яамтай хамтран “Ерөнхий боловсролын сургууль дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Доктор Х.Цэрэнвандангийн судалгаагаар хотод амьдардаг хүүхдийн биеийн хөгжил их дутмаг байгаа нь харагдсан.Тэрээр Монгол, Япон, Өвөр Монгол улсын хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжлийг харьцуулан судалж доктор хамгаалсан. Түүний судалгаагаар хотын хүүхдийн харайлтын дундаж үзүүлэлт нь хөдөөний хүүхэд болон Японы бага сургуулийн хүүхдүүдээс бага байна.
Мөн долоон настай хүүхдүүдийн 50 метрийн гүйлтээр япон хүүхэд илүү хурдан, гарын атгалтын хүч нь монгол хүүхдийнхээс илүү, хөдөөний хүүхдүүдийн байрнаас уртын харайлт хотынхоос илүү гэх мэт дүн гарчээ.
Үүнээс харахад төв суурин газрын хүүхдүүдэд яах аргагүй хөдөлгөөний дутагдал их байна.Үүнд гар утасны хэрэглээ, биеийн тамирын хичээлд хамрагдах ирц сул, эцэг эхчүүд биеийн тамирын хичээлийг хоёрдугаарт тавьдаг, төдийлөн ач холбогдол өгдөггүй зэргээс улбаатай. Тийм учраас Боловсролын багц хуулиудад тодорхой заалтуудыг оруулахаар судалж байгаа. Тухайлбал, биеийн тамирын болон урлагийн амжилт гаргасан тохиолдолд их, дээд сургуульд тэтгэлгээр элсүүлэх нэг шалгуур болох нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha
ХӨӨРХИЙ САЙХАН ПЯЛДАГДАЖ БАЙНА ШҮҮ