Нийгмийн

Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахьтай газар

Монгол улс Биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авахаа илэрхийлсэн билээ.

Үүний тулд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлсээр өдгөө нийт газар нутгийн 21.0 %-тай тэнцэх 32.7 сая га талбай бүхий 119 тусгай хамгаалалттай газар 34 хамгаалалтын захиргаатай болжээ.

Түүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм. Тус газрын үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй биечлэн уулзав.

Тусгай хамгаалалттай газар нутаг бүр байгалийн өвөрмөц тогтоц, ландшафт, экосистем, бүлгэмдэл, амьтан, ургамлын зүйлийг хамгаалахаар байгуулагдсан. Хустайн байгалийн цогцолборт газар нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа онцлогтой аж.

Хустайн байгалийн цогцолборт газар нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулан гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, тахь сэргээн нутагшууласан үүх түүхээс эхлээд, зэрлэг онгон байгальд тахь, буга, чоно зэрэг амьтдыг үзэх боломжийг бий болгожээ.

Одоогоор Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахитай, монголын хамгийн олон буга, тарваганы нягтшилтай нутаг болоод байна.

Мөн тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өссөн амьтдаасаа тодорхой тооны бодгалийг Монгол улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэж буйг тус газрын байгаль хамгаалагчид ярьж байв.

2000-аад оноос өнөөг хүртэл халиун бугын 500 гаруй илий, 1,000 гаруй тарвагыг Монгол Улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулжээ. Эдгээр амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцон үзвэл 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол улсын бусад нутгийн байгаль хамгаалалд оруулсан байна.

Мөн дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.

Дашрамд дуулгахад, БОАЖЯ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн олгосон фургон автомашиныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр тус газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 9, 2022 19:50

НАЙЗУУДАА ТАРВАГАНУУД НЬ АРАЙ ИХСЭЭД ЦУС НЬ ОЙРТООД ХҮН МАШИНААС Ч ҮРГЭХГҮЙ УУСАН АРХИНЫ ШИЛИЙГ ДОЛООГООД ТАТСАН ТАМХИНЫ ИШИЙГ ЗУУЧИХСАН ХИГ ХОГ ХИГ ХОГ АЛАХУУДАА БООХУУДАА ШАРАХУУДАА НОВШНУУДАА ГЭЭД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.ЖААХАН ЦӨӨЛӨХГҮЙ БОЛ НААДУУЛ ЧИНЬ ӨВЧИН ТАХАЛ ТАРААЖ МЭДНЭ.УРХИДАЖ ТОРДОЖ АВААД НУТАГ СЭЛГҮҮЛЭЭД БАЙВАЛ ЯАДЫН.УВСААС ЭРЧҮҮДИЙГ АВЧИРЧ ХУСТАЙН НУРУУНЫ ОХИДУУДЫГ УВСАД АВААЧИЖ ТАВИХ АВААС ЭДГЭЭР ШАР ХОРХОЙНУУД ХҮН МАШИНААС АЙДАГ БАЙГАЛИЙН ЗӨН НЬ СЭРГЭХ БОЛОВ УУ? ГЭЖ БИ БОДНОМ. ЭСВЭЛ ЭНЭ ЗУН НААДАМ ӨНГӨРӨНГҮҮТ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧИХӨӨ ХЭДИЙГ ТУГДАЙЛГААД ШАРЖ ИДЬЕЭ ГУЙЖ БАЙНАА ДАРГА НАРАА

Холбоотой мэдээ

Back to top button