Замын цагдаагийн гүүрэн гарцыг хоёр хоногийн дараа нээнэ

Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр өчигдөр ажилласан байна.
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: “Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх Даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэлээ.
Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Propecia Does It Work For Women http://cialisjh.com - Cialis Viagra Wirkt Nicht Forum generic 5mg cialis best price Viagra Plus Cialis
Buy Azithromycin Online http://cialisjh.com - online pharmacy Buy Doxycycline No Rx Buy Cialis Viagra Rezeptfrei Direkt Kaufen
Online Accutane Forum http://abcialisnews.com - cialis cheapest online prices Kamagra Gelatina Orale Francia Buy Cialis Cipro Recall