Нийт дотуур байрны 76.2 хувьд хүүхдүүд бие биенээ дээрэлхдэг

ЕБС-ийн 6-18 насны 35,196 хүүхэд жилийн 224-245 хоногийн хугацаанд буюу есөн сар эцэг эх, гэр бүлээс хол 517 дотуур байранд амьдарч, боловсрол эзэмшиж байна.
Дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин бүрдээгүй хүүхдийн хамгаалагдах эрх хангагдахгүй байна. “Бүх нийт боловсролын төлөө!” ИНҮЭ-ийн хийсэн судалгаагаар нийт дотуур байрны 76.2 хувьд хүүхдүүдийн дунд бие биенээ дээрэлхэх явдал их, бага ямар нэг хэмжээгээр байгааг харуулжээ.
Насанд хүрэгчдийн зүгээс сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийг хичээл хийх ёстой, сайн сур гэдэг шаардлагыг маш өндөр тавьдаг боловч бусадтай зөв харилцах, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зүй зохистой харилцах, зөрчил маргааныг хэрхэн хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замыг заах, эерэг зан байдлыг төлөвшүүлэх тал дээр учир дутагдалтай.
Хүүхэд наснаасаа найз нөхөд, үе тэнгийнхнээ ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэлж сурах нь ирээдүйд бусадтай зүй зохистой харилцдаг, багаар ажиллах, бусадтай хамтрах чадвартай бие хүн болон төлөвших суурь хандлага нь болох юм.Энэ асуудлыг форум оролцсон сурагчид хэлж байсан бөгөөд өөрсдийнхөө санал бодлыг бидэнтэй хуваалцлаа.
-Багш нарын харилцаа, хандлагыг өөрчлөх шаардлагатай. Бага зэрэг гар хүрэх асуудал ч байх ёсгүй. Энэ бол хүчирхийлэл гэдгийг хэлж байна.
-Охидуудад сарын тэмдэг ирээд багшаасаа зөвшөөрөл аваад ариун цэврийн өрөө орох гэхээр "Ангалзсан юмнууд угаасан шалан дээр гишгэлээ" гэх хандлага их байдаг гэнэ.
-Багштайгаа санал зөрөлдөхөд өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй сурагчаа "занах" тохиолдол гарч, хичээл дээр албаар муу гаргах тохиолдлууд гардаг байна.
-Биеийн тамирынхаа өмсгөлийг мартсанаас болж зааланд хөл нүцгэн гүйж байсан. Үүнээс болж ангийхандаа шоолуулж хичээлдээ явмааргүй санагдаж байсан байна.
-Ар гэрийн амьжиргаа тааруугаас болж ангийнхандаа гадуурхагдаж, үеийнхээ нөхдөд зодуулж байсан.
-Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дуудлага өгөхөөр хохирогч өөрөө буруудах тохиолдол байдаг гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дотуур байрыг хаах хэрэгтэй м�##�чидын хүүхдүүд үнэгүй бууд�##�д жаргаж сууна