ТОДРУУЛГА: Хэлний мэдлэггүй бол БНСУ-д ажиллахаар бүртгүүлээд хэрэггүй

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны 04 сарын 25-28-ны өдрүүд бүртгэсэн. Гэсэн ч бүртгэх систем гацаж, иргэдийг бухимдуулаад амжсан. Тухайн үед бүртгүүлсэн иргэдийн бүртгэлийг цуцалсан бөгөөд дахин бүртгэл эхлүүлэхээр төлөвлөж буй талаараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлсэн юм.
Бид ХХҮЕГ-аас дээрх асуудлын хүрээнд тодруулга авлаа.
Ингэхэд "БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах 2200 хүн бүртгэж, 355-ыг нь тус улс руу явуулах байсан. Харин 100 мянга гаруй иргэд бүртгүүлэхээр сайт руу хандсан. Иймд бид бүртгэлийг дахин эхлүүлж, 4500 гаруй хүн бүртгэж, БНСУ-аас заасан тооны хүнийг хөдөлмөрийн гэрээгээр тус улс руу явуулна.
Ажиллах хүсэлтэй иргэд бүртгүүлэхдээ 24 ам.доллар төлдөг. Үүнээс 6 ам.доллар нь бүртгэх, шалгалт зохион байгуулах зардал болдог. Үлдсэн мөнгийг нь БНСУ авдаг. Бүртгүүлсэн ч солонгос хэлний шалгалтад тэнцээгүй иргэд мөнгөө буцааж авах боломжгүй юм. Тиймээс хэлний мэдлэггүй бол бүртгүүлээд хэрэггүй" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha
Хэлий нь сурчихаад Солонгост очоогүй очиж ажиллаж байхдаа сурч ус цас шиг ярьдаг болсоон