Энтертайнмент

Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын шүлгээр Францын "Meikhaneh" хамтлаг дуу бүтээжээ

Францын "Meikhaneh" хамтлаг Дэлхийн урлаг соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай, Монголын яруу найргийн мөнгөн үеийн төлөөллийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Лувсандоржийн Өлзийтөгс нарын шүлгээр дуу бүтээжээ.

Тодруулбал, тэдний тус тус хоёр шүлгээр дуу хийсэн байна. Ийнхүү Монгол найрагчдын шүлгээр бүтсэн дөрвөн дуу "Meikhaneh" хамтлагийн "Chants du dedans, chants du dehors" цомогт багтжээ. Тус цомгийн нээлт ирэх сарын 10-нд Парис хотод болох аж.

Уг хамтлаг нь олон үндэстний хөгжмөөр уран бүтээлээ туурвидаг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button