Нийгмийн

С.Болормаа агсны амьдралаар бүтээсэн киног ирэх сарын 3-нд нээнэ

2015 онд “Хайрын хүч” хандивын тоглолт хийж ховор төрлийн аюулт ясны хорт хавдар өвчний эсрэг тэмцэж байсан Б. Тамир болон түүний гэргий С. Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино энэ оны зургаадугаар сарын 03-нд нээлтээ хийнэ. Хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014-2016 онд аюулт өвчнийхөө эсрэг туулж буй  амнал болон хайрын түүхээ нийтэлж, монголчуудад хуваалцан үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан билээ.

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй  хөшигний ардах болсон үйл явдал, тэмцэл, олон олон асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бидний хүртээл болгох гэж байгаа юм.

Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Аполло филмийн  Найруулагч Ц. Анхбаяр ажилласан бөгөөд  кино зохиолыг зохиолч , найруулагч МУСТА  Л.Таванбаяр болон Ц. Анхбаяр нар хамтран бичсэн юм.

Кино багийн ерөнхий зураглаач МУСТА Г. Гүенбаатар, гэрэлтүүлэгч МУСТА Э. Батнямбуу, ерөнхий зураач МУСТА Ц. Хүрэлбаатар, дууны найруулагч МУСТА Л. Цэрэнтогтох, хөгжмийн зохиолч  Д. Мөнхболд /A SOUND /нар өмнө нь “37-р точка” , “Маш нууц”,” Байтаг богд”, “Тэнгэрээс буусан од” , “Халуун зүрх”  гэх мэт шилдэг  уран бүтээлд ажилласан туршлагатай баг хамт олныг бүрдүүлж хийснээрээ давуу тал болжээ.

“Үүрдийн хайр” УСК-оор Монголын кино урлагт шинэ өнгө төрх болж залуусын хайр дурлал, үнэнч, нандин сэтгэл зэргийг харуулахаар зорьж буй гэнэ. Тус  бүтээлийн гол дүрийг жүжигчин О.Амгаланбаатар, Б.Хунцэнгүүн нар бүтээжээ.

Уран бүтээлчдийн баг киноныхоо нийт орлогыг сайн үйлсийн аянд зарцуулах гэж буйгаа мэдэгдсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button