Нийгмийн
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар тавдугаар сарын 30-ны өдрийн 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, энэ тухай мэдээллийг 10:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.
М.НАМАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөлд дандаа газар хөдөлж байх юм
Галт уулын идэвхтэй бүс нутаг