УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн горимын санал Д.Ганбатыг уурлуулав

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна.  Хуралдааны  эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа горимын санал гаргасан.

Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцмээр байна" хэмээсэн юм. Тодруулбал, тус хуулийн төсөл нь Д.Ганбатыг АН-ын даргаас огцруулах хууль зүйн үндэслэлийг үүсгэх ёстой юм.

Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ш.Адьшаа гишүүнд уурлаж, “Чи одоо юу яриад байгаа юм. Чи одоо болиоч, надад одоо заах уу. Чи МАН-аас урваж орж ирчихээд АН-ыг заах уу. Чи надтай юм ярьж тохироо биз дээ” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button