Нийгмийн
Д.Болд: Эрээнд тогтоосон хөл хорио энэ сарын 20 хүртэл үргэлжлэх магадлалтай
Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зургаадугаар сарын 2-ноос Эрээн хотод коронавирусийн анхны дөрвөн тохиолдол бүртгэгдсэний улмаас хатуу хөл хорио тогтоосон. Бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээ зогссон. Цар тахал гарсан тул хатуу хөл хорио мөрдөгдөж байгаа. Багаар бодоход 21 хоног тусгаарлалт хийх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. 21 хоног гээд төсөөлөөд үзэхээр энэ сарын 20 гарах магадлалтай. Эрээн хотын "ковид-19"-ийн шуурхай штабаас гаргасан шийдвэрийг харахад хатуу хөл хориог тэдэн хүртэл тогтооно гэсэн хугацаа байгаагүй" хэмээв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.