Нийгмийн

З.Мэндсайхан: БНХАУ руу мах экспортолдог 15 ААН-ийн 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Монголд мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулах тусгайлсан стандартууд бий. Гэхдээ хаягдсан маш олон стандартууд байна. Үүнийг нэгдсэн байдлаар зохицуулж байгаа. Цаашдаа нийтийн хоол, сургууль цэцэрлэгийн үдийн хоол гээд монгол хүний хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн бүгд гарал үүсэлтэй, эрүүл ахуйн баталгаатай, задгай худалдаа хүртэл байхгүй болно. Энэ бол маш том стандарт. Үүнийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар мөрдүүлнэ. Хууль мэт нэгэн жигд үйлчилнэ. Манай яам он дуустал бэлтгэл ажлыг бүрэн хангаж, хувийн хэвшил, ААН-үүдтэйгээ хамтарч ажиллана.

Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан мах БНХАУ руу экспортлох эрх бүхий 15 ААН байгаа. Үүний 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Дөрөв нь дотоодын ААН. Хөрөнгө оруулалтын эзэн хэн байх нь чухал биш. Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулалтын хуулийн дагуу бизнес эрхлэх эрх нь чөлөөтэй. Гагцхүү Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, түүнд тавигдах шаардлагууд, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой. Энэ хүрээндээ шаардлагаа хангаж ажилла гэдэг байдлаар хандаж байгаа. Засгийн газар эрүүл ахуйн стандартын байр сууриндаа хатуу байх болно" хэмээв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button