Сая болон түүнээс доош цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг энэ сарын 25-наас буцаан олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэг сая төгрөгөөс доош цалин хөлстэй Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгчийн 50 хувийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тавдугаар сарын 1-нээс энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголтыг дараа сарынх нь 25-наас хийнэ. Ингэхээр тавдугаар сард төлсөн НДШ-ийн буцаан олголтыг энэ сарын 25 ба түүнээс хойш өгнө.
Эхний ээлжид 400,000 орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлстэй гэсэн тооцоо гарч байна. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг. Үлдсэн 320,000 иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг.
Тухайн байгууллагын шимтгэл төлөлт байгууллагын дансаараа ороод ирдэг. Ажилтан болон сайн дураараа НДШ төлөгчдийн дансны мэдээллийг авах томоохон ажил хийгдэх учраас эхний сард буцаан олголт буруу дансанд орох, буцаагдах асуудал гарч магадгүй. Гэхдээ төрд байгаа мэдээллүүдийг ашиглан иргэдийн дансыг авч, хүндрэл чирэгдэлгүйгээр хүлээн авч, шилжүүлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаад өгөхөөр ажиллаж байна" хэмээв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.