Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ болж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн төлбөрийг төрөөс даахаар боллоо. Энэ шийдвэр маань Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр баталгааждаг. Бид судалгаануудаа хийж, энэ сардаа багтаан энэ тогтоолыг албажуулна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийг 100 хувь төрөөс даадаг болж байгаа гэсэн үг" хэмээв.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгааг Монгол Улсдаа хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтаан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт даалгажээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.