Нийгмийн
Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэжээ

Франц Улсын нийслэл Парис хотод UNESCO Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурал болжээ. Эл хурлаар Хөвсгөл нуурыг ЮНЕСКО хүлээн авч бүртгэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр “Хөх сувд хөтөлбөрийг дэмжиж, Хөвсгөл нуураа дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээжээ.
Сонирхуулахад, ЮНЕСКО 1.7 сая га газрыг бүртгэжээ.
М.НАМАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.