Нийгмийн
ХУУЛЬ: Архи зарж байгаа бол ус үнэгүй өгч, халуун хоолоор үйлчилнэ

Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталлаа.
Онцлох заалтуудаас дурдвал архи үйлдвэрлэгчид 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлаж зарахыг хориглосон.
Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдаж үйлчлэхийг хориглосон.
Өөрөөр хэлбэл бүтэн шил архиар үйлчлэхгүй. Шотоор нь авч ууна гэсэн үг. Түүнчлэн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэхээр хуульчилжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солиотой эээ
Zuv.
Зөв