Ши Жиньпин ОХУ-д айлчлахаас татгалзсан уу

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Ерөнхийлөгч В.Путины ОХУ-д айлчлах урилгад татглзсан хариу өгсөн гэсэн мэдээлэл өчигдөр “Чөлөөт Ази радио” /Radio free asia/ сувгаар цацагджээ. Мэдээлэл дотроо БНХАУ-ын удирдагч цаг үеийн нөхцөл байдал буюу цар тахлаас шалтгаалаад ойрын хугацаанд ОХУ-д айлчилж амжихгүй гэсэн тайлбар байсан ч гарчгаасаа болоод олон улсын анхаарлыг ихээр татсан байна. Ялангуяа БНХАУ-ыг хамгийн том холбоотноо гэж тооцож буй ОХУ-ыг багагүй шуугиулсан аж.
Учир нь, Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сарын 15-нд Ши Жиньпинтэй утсаар ярьж, ойрын хугацаанд айлчлахыг урьсан нь үнэн төдийгүй, тухайн үедээ хэвлэлээр худалдаа эдийн засгаас гадна батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийх зорилготой гэж маш ихээр мэдээлэгдсэн юм байна. Тиймээс Гадаад харилцааны яам нь албан ёсоор тайлбар хийж, Чөлөөт Ази радиогийн бэлтгэсэн мэдээллийг мэдээллийг үгүйсгэхэд хүрчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.