Нийгмийн

"Playtime" наадамд явах бол шүхэр, усны гутлаа зэхээрэй

"Playtime" наадам долоодугаар сарын 7-10-ны хооронд Монгол Шилтгээнд болох болно. Энэ нь Баянзүрх дүүргийн харьяаны нутаг дэвсгэр юм. "Playtime" наадам болох өдрүүдэд Баянзүрх дүүрэгт цаг агаар ийм байх нь ээ.

ЦУОШГ-аас дээрх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

  • Энэ сарын 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
  • 9-нд нутгийн хойд хэсгээр
  • 10-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Fernand Samsa
Fernand Samsa

Lorem ipsum 123 789

Холбоотой мэдээ

Back to top button