Нийгмийн

Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, хахууль авчээ

Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Харин О.Х-г өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байна.Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “ ... хахууль аваагүй, харин хуульд нийцүүлэн тогтоосон дүрмийн хүрээнд хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан” гэх агуулгаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэжээ.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан нь гэмт хэрэг биш” гэх боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь иргэн О.Х-ээс анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус, өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул энэ үйлдэл нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласнаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж, Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
del
del
7 сар 21, 2022 11:11

байнга хийж байдаг ажил болсон зүйл шүү дээ

Зочин
Зочин
7 сар 21, 2022 11:25

Цэцэрлэг дандаа л хахууль авч байдаг шдээ. Хахууль гэж хүлээн зөвшөөрөхгүй эцэг эхчүүд багш нарч эвлэрчихсэн

Зочин
Зочин
7 сар 21, 2022 11:36

Ийм зүйлүүүд ернь болж л байдаг энгийн үзэгдэл болсон .

Зочин
Зочин
7 сар 21, 2022 11:36

Хүний л амьдр�##� ккккккккккккк

Зочин
Зочин
7 сар 21, 2022 11:38

Шударга хандахааа болчихсон зүйл дэээ. Хүүхэдээ цэцэрлэгт өгнө гэдэг чинь �##�аан байхгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button