Нийгмийн

Эхэснээс эрхтэн ургуулах боломжтой ч, Монголд хадгалах газар алга

Манай улсад хүүхэд төрөхөд эхэсийг нь хаячихдаг. Тэгвэл хүүхдийн эхэс дотор үүдэл эс байдаг аж. Тэрхүү үүдэл эс зөвхөн таны хүүхдэд л таарах буюу өөрөөр хэлбэл хүүхэд хүндээр өвдөх үед эхсээр нь 100 хувь эмчлэх боломжтой байдаг байна. Тодруулбал, хадгалсан эхсийнх нь оролцоотойгоор ямар ч эрхтэнийг нь дахин ургуулж болдог гэжээ.

Олон улсад энэ арга аль хэдийнэ нэвтэрсэн бөгөөд ээжүүдийг төрсөнийх нь дараа эхсээ хадгалуулахыг санал болгодог байна. Ингэхдээ эмнэлгүүд төлбөртэй байдлаар тусгай нөхцөлд хэдэн жил ч хадгалуулахыг зөвшөөрдөг. Тухайлбал, иргэд банкинд сар бүр лизингийн хүү төлдөгтэй адил байдлаар эхэс хадгалуулсны төлбөрөө төлөөд явах боломжийг ч санал болгодог байгаа юм. Гэтэл манай улсад эхэс хадгалах нэг ч газар одоогоор байхгүй нь харамсалтай. Хэрэв манайд уг лаборатори байгуулагдаад 20 жилийн дараа гэхэд технологи сайжирсан байна гэж үзвэл тэнд хадгалуулсан хүүхдийнхээ эхсээр түүнд шаардлагатай үед эрхтнийг ургуулах боломж бүрдэх юм. Үүнийг шинжлэх ухааны сайн тал гэж ойлгож болно. Нөгөө талаас бид шинжлэх ухаандаа яагаад мөнгө зарах зайлшгүй шаардлагатай вэ гэдгийг энэ жишээ баталж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol

UUnig hadgaldag gazartai bolie,ard irged,aj ahuin negjuudeesee handiv tsugluulaad ch bolson ireeduinhee tuluu hiitsgeee

Irgen
Irgen

Baig ghd oordo hadglj blhguimu tusgai zuil bdgmu

Холбоотой мэдээ

Back to top button