Нийгмийн

Энэ сарын дундуур газар тариалангийн бүс нутгаар НОЙТОН ЦАС орно

Хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд хангайн болон төвийн бүс нутгаар бороо хур элбэг, агаарын температурын хувьд харьцангуй дулаан өдрүүд үргэлжилж байна. Энэ ням гаригт Булган, Сэлэнгэ болон Төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороотой, өдөртөө 16-18 орчим хэмийн дулаан байна.

Сэрэмжлүүлэг:

Наймдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган аймгуудын нутгаар, 19-ний баасан гаригт Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар түр зуурын бороо орж, агаарын температур огцом буурах төлөвтэй байна. 18-19-нд шилжих шөнө Сэлэнгийн Зүүнхараа, Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумд болон Хэнтий нурууны орчмоор нойтон цас орж, өдөртөө +6+8 градус, шөнөдөө уулархаг газраар 0-2 градуст хүрч цочир хүйтэрч болзошгүй байна.

Иймд 18-20-ны өдрүүдэд хангайн болон төвийн бүсийн уулархаг газраар эрс сэрүүсэх төлөвтэй байгааг анхаарна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button