УЛС ТӨР
АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр Монголд ирнэ

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Данииэль Ж.Критенбринк наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлана гэгдээд байсан.
Бид ГХЯ-наас айлчлалын тов гарсан эсэхийг тодруулахад "Өнөөдөр Монголд газардана. Маргааш буюу наймдугаар сарын 24-нд болох Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын анхдугаар стратегийн яриа хэлэлцээ, XV зөвлөлдөх уулзалтад оролцоно" гэлээ.
Уулзалтаар талууд Монгол орны ардчилсан тогтолцоог бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөсөн гэж АНУ-ын албан сайтад мэдээлсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэдээний гарчиг нь нэг л ойлгомжгүй юм шиг санагдаад байх юм!
Нээрээ тийм б/на.
Энэ зөнөгүүд юу хийж ирэх юм бэ �######�уул ёстой бүдүүлэг ард түмэн гэр лүү нь дөхөж ирэхэд бууддаг ийм тэнэг улс гэж байх уу