Мэдээллийг нягталъя: ХӨСҮТ-д тарвасанд хордсон тухай дуудлага, мэдээлэл ирээгүй

Намрын ургац хураалт эхэлж, болц гүйцсэн энэ өдрүүдэд тарвас ихээр худалдаалагдаж эхлээд байна. Учир нь жил бүрийн наймдугаар сар тарвас борлуулах, түүнийг худалдан авах иргэдийн хувьд оргил үе гэж хэлж болно. Иргэд тарвас худалдан авахдаа болц, чанар, эрүүл аюулгүй байдлаас эхлүүлээд эрүүл мэндээ нэгт тавьж сонголтоо хийх нь зүй. Гэвч манай улсын иргэд энэ төрлийн мэдлэг, мэдээллээр дутмаг байгааг хэлж байна. Үүнтэй холбоотой цахим сүлжээнд тарвасанд хордсон гэх мэдээллүүд ч цацагдсан юм.
Тэгвэл бид энэ асуудлаар ХӨСҮТ-өөс тодруулахад: "Цахим сүлжээнд өрнөсөн асуудлыг тодорхой мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар манайд тарвасанд хордсон буюу тарвастай холбоотой дуудлага мэдээлэл нэг ч ирэээгүй байна. Ирвэл бид иргэдээ энэ төрлийн болзошгүй зүйлээс сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл хийнэ" гэсэн юм.
Мөн энэ асуудлаар Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар лабораторит туршилт, шинжилгээ хийж үзэхэд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ташаа буюу нитратын хэмжээ хэвийн гэх дүгнэлт гарсан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөх өгсөн хүнд өдөр шөнөгүй заргалдана
Күүүүүе нээрээ албатай юм шиг очижчихооод хүний сэтгэл мэддэггүй юмнууд болчихоооч
Яг хордож харагдаач хордлого тайлна уу гэхээс идээд атаархах хороо тайлаарай
Ёооё намар болонгуут хэдэн тарвас хортой хоргүй гээд төөрөгдүүлчих юмаа
Энэ сайт ховдын тарвасыг их л рекламдаж бна даа гэхдээ ховдын мэргэжлийн хяналтынхны хийсэн шинж лгээний тухай бичсэн тайлбарыг сайн уншаад утга учрыг нь нягтлаад мэдээлэл бичээрэй дээ !!!!!
Та мэдээгэээ уншсан уу? Энд зөвхөн ХӨСҮТ-д тарвасанд хордсон тухай дуудлага, мэдээлэл ирээгүй гэсэн л мэдээлэл байна рекламдсан юм лав олж харсангүй. Хаана нь байгаа юм бол