Нийгмийн

Хоёр оргодлыг 16 дахь өдрөө эрэн хайж байна

2022.08.08-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 423-р ангиас 1999, 2000 онд төрсөн А.Мөнхбат, Г.Сумъяабазар гэх хоёр ялтан оргосон. Тэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын хоёрдугаар багийн нутаг, “Онгоц ухаа” гэдэг газарт ногооны талбай дээр ажиллаж байх үедээ оргон зайлсан. Эрүүгийн хуулийн 17.12-ийн 2 дахь хэсгээр ял эдэлж байсан тэднийг өнөөдрийг хүртэл олдоогүй байгааг албаны эх сурвалжаас тодруулахад хэлж байгаа юм. Ийнхүү тэднийг 16 дахь өдрөө эрэн хайж байна.

Хайж буй байршил, хамгийн сүүлд гарсан сураг ажигийг нийтэд нууцалдаг. Иймд уг мэдээллийг та бүхэнд өгөх боломжгүй байна.

ШШГЕГ-аас хоёр оргодлын зураг, содон шинж тэмдэгийг дараах зурагт хуудсаар дамжуулан нийтэд түгээгээд буй. Эдгээр этгээдүүдийг харсан эсвэл тэдэнтэй холбоотой мэдээлэл өгөх бол та бүхэн ШШГЕГ-ын 51266344, 51266277, 11321203 дугаар руу холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинerka
Зочинerka

bitgii barigdaarai shuud hil dabaad alga bol oi modoor damjaad yb

Холбоотой мэдээ

Back to top button