Нийгмийн

2022 ОН: Согтуугаар жолоо барьсны гайгаар 45 хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагаас 2022 оны наймдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө буюу 21:00 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг нийслэлд нэгдсэн, орон нутагт хэсэгчилсэн байдлаар зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд цагдаагийн байгууллагаас 500 гаруй алба хаагчид шалгалтыг явуулсан бөгөөд хяналт шалгалтыг хяналтын цэгүүдэд 5-аас дээш алба хаагчид тухайн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл нэг бүр дээр хяналт тавьж ажилласнаараа онцлог боллоо.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 213, орон нутагт 79 нийт 292 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Мөн тээврийн хэрэгслийн ачаа тээш, зорчигч нарт хяналт тавьж үзлэг хийн жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 103, эрэн сурвалжлах санд бүртгэлтэй этгээд 31 зөрчлийг илрүүллээ. Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33338 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирсон байна.

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу. УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД Аажуу явбал аяндаа хүрнэ дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 28, 2022 14:39

Харамс�##�тай. 45 Монгол хүн өнөөдөр амьд байх боломжтой байсан. Тэр хүмүүс архи уугаагүй байсан бол.

Холбоотой мэдээ

Back to top button