Нийгмийн

Бааранд зодоон хийснээр хүний аминд хүрч, ялтан болжээ

Түрхэн зуурын уур хилэнгээсээ болж, хүний аминд хүрсэн хэргүүд маш их гарах болжээ.

Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 16-17-нд шилжих шөнө иргэн М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вийнс вэе” баараар үйлчлүүлжээ.

Улмаар нэгэн иргэнтэй муудалцаж, "Намайг хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар иргэн Ч-г нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, газарт толгойн ар хэсгээр нь унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.

Тодруулбал, гавлын суурь ясны хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэн, зүүн зулайн духны дэлбэнгийн няцрал, шулуун синус, тенториум, хоёр талын сильвийн ховил, хоёр талын зулай, чамархайн хальсан доорх цус харвалтууд, зүүн зулай, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулжээ.

Иргэн Ч нь дээрх гэмтлүүдийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад, 2022 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхэр шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
УБ хот иргэн
УБ хот иргэн

Архи савнаасаа бусдыг дийлнэ гэдэг шүүдээ. Залуучууд аль болохоор уухгүй, уулаа ч 1-2 крушик пиво, 100 гр-с хэтрүүлж ууж хэзээ ч болохгүй. Иймд өөрсдөө өөртөө л хяналттай бай. Хэн ч чиний ам руу хүчээр цутгахгүй, чи өөрөө өөрийгөө л аварна. Стрeсс тайлна тэгэхээр ууна гэж байхгүй шүү ЭМЧ хүний хувьд хэлэхэд. Хайран залуучууд...

Zochin
Zochin

Zaluuchuud maani ih zochimog,turgen uurtai bolson sanagddag,ih stresstei bgaagin shinj dee...

Холбоотой мэдээ

Back to top button