НийгмийнУЛС ТӨР

УИХ-ын гишүүн Д.Батлут нэр хүндээ сэргээлгэхээр хэвлэлтэй шүүхдэлцээд ялагджээ

2020 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болж, төрийн ордонд заларсан Д.Батлут сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай шүүхдэлцээд хоёр жил гаруй болж байгаа аж.

Тэрбээр 2016-2020 он хүртэл Орхон аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд түүнийг орон нутгийн удирдлагаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө төгрөг идэж уусан хэргээр шалгуулж буй эрхмүүдийн нэг гэх утга бүхий нийтлэлийг нэр бүхий өдөр тутмын сонинд нийтэлсэн аж.

Тиймээс эрхэм гишүүн Д.Батлут "Миний гэрэл зургийг зөвшөөрөлгүй оруулан, үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан байна" хэмээн үзэж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хандсан гэж үзэж, шүүхэд гомдол гаргажээ.

Эл хэргийн шүүх хурал хоёр жил орчим үргэжилсэн бөгөөд гурван шатны шүүхээс нэр бүхий өдөр тутмын сониныг Д.Батлутын нэр хүндэд халдаагүй гэх шийдвэр гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Батлут баяжсанаа шалгуул

Bidon
Bidon

Ugur tsaraitai lalr ve

Зочин
Зочин

Идсэн гэдэг нь үнэн болжээ хөөрхий Тэнэг бацаан бэ

Холбоотой мэдээ

Back to top button