Дөрөв хоногт таван хүн ослоор амиа алдав

2022.09.19-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1661 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1226 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 46 хүн гэмтэж бэртсэний 40 нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь хохирсон байна.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haramsalta medee bna