УЛС ТӨР

Б.Жавхлан: Банк олон нийтийнх болж байгаа нь олон жил хүлээсэн процесс

Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт “Цан цохих” ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн билээ. 

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Төрийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлийг 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр гардуулан өгсөн. 

Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаас анхлан IPO гаргаж буй юм.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Монголын санхүүгийн зах зээлд шинэ үе шат эхэлж байгаа процесс болж байна. Нийт санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны зах зээл эзэлдэг. Өнөөдөр хөрөнгийн бирж дээр манай томоохон банкуудаас урьдчилж Төрийн банк олон нийтийн хувьцаат компани болж байна. Араас нь бусад банкууд гарна. Энэ нь хамгийн том бөгөөд олон жил хүлээсэн процесс болж байна. Цан цохьсоноос хойш арилжааны дүүргэлт 70 хувьтай байна гэж байна. Хөрөнгө оруулагчид төрийн банкинд ийм том итгэл өгч байна. Цаашид банкны засаглалд шинэ хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулж хяналт тавих боломжийг бүрдүүлж байна. Цаашид олон нийтэд хүртээмжтэй, ойрхон, санхүүгийн үйлчилгээ үзүүлж сайжрах ёстой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button