16 настай хүү согтуу машин барьж яваад осолдож, найз нь нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 11-ний өдрийн 09:10 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэр “Автомашин онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус аймгийн Баян-Овоо суманд оршин суух хаягтай, 16 настай, эрэгтэй “Л” нь согтуурсан үедээ Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон байжээ.
Ослын улмаас зорчиж явсан 16 настай, эрэгтэй “И” нь амь насаа алдсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машин нь согтуу байсан байжээ.
Согтуу бол улс оронд хэрэгтэй хүн биш шууд бүх насаар нь гулаг байгуулж явуулах хэрэгтэй
Ийнхүү архичдын эгнээ з�##�уужаад эхэллээ одоо согтуугаар машин жолоодож байгаа энэ нусгайд их ирээдүй байгаа гэсэн үг.
Хэнтий гайнууд
Е - ЕС нарын нутгаар бүү оролд - цуурх�##� бүү тараа - тараагчийг илрүүл ...