“Twitter”-ийг мөнгөний машин болгох төлөвлөгөө ба “Facebook” тэргүүтэй бусдад үзүүлэх үр дагавар

Тэрбумтан Илон Маск “Twitter”-ийн олон дагагчтай хэрэглэгч болохыг илтгэдэг цэнхэр тэмдэглэгээг сарын 20 ам.долларын хураамжтай болгохоор төлөвлөсөн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл, эцэслэн тогтоогүй ч 20 ам.долларын хураамж зөвхөн эхлэл байж болох талаарх “жиргээ” өчигдөр тавигджээ.
Тодруулбал, Илон Маск хэрэглэгчдээ ангилж, түвшин тогтоогоод 20 байтугай ам.долларын хураамж авах, зэрэглэлээ худалдах зэрэг боломжийг буй болгох гэж байгаа талаар нэгэн хэрэглэгч жиргэсэн байна. Тодруулбал, “Твиттер”-ийн цэнхэр баталгаажуулалтын шинэ функц нь 69 шатлалтай байх бөгөөд хамгийн дээд талынх нь титэмний дүрстэй, ямар ч хэрэглэгчийг хориглох эрх мэдэлтэй. Ийм эрх авахын тулд 420,000,000 доллар төлөх ёстой болно” хэмээн жиргэсэн аж. Түүний хэлснээр, платформыг хэрхэн “мөнгөжүүлэх” төлөвлөгөөг ирэх даваа гараг гэхэд бэлэн болгохыг Илон Маск ажилчдаасаа шаардсан гэнэ.

Илон Маск энэ жиргээний дор “Өө үгүй ээ, бидний бүх чөтгөрийн төлөвлөгөө илчлэгдсэн!!” гэж жиргэжээ. Тэрбээр мөн нэгэн бухимдсан хэрэглэгчийн жиргээний дор "Цэнхэр тэмдэглэгээний хураамжийг сард 8 ам.доллар байвал яаж байна" гэж асуужээ.
“FACEBOOK” ТЭРГҮҮТЭЙ БУСДАД ҮЗҮҮЛЭХ ҮР ДАГАВАР
Олон нийтийн платформыг онлайн тоглоомын бизнес шиг болгох зорилтоо Илон Маск биелүүлж чадвал яах вэ. Бусад нь шууд дагалдана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хамгийн түрүүнд “Фэйсбүүк” нэрлэгдэнэ.

М.Цукербергийн компанийг “Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллээр дата сан үүсгэж, маш олон үйлчилгээг компаниудад санал болгон ашиг олдог. Учир нь, хиймэл оюун ухаан ашиглан сурталчилгааг зорилтот бүлэгт нь хамгийн бодитойгоор хүргэх боломжийг олж авсан байдаг. Ингэхдээ хэрэглэгчдээсээ зөвшөөрөл огт авдаггүй” гэсэн шүүмжлэл хүчээ аваад байгаа. Энэ байдлаас нь болоод БНСУ саяхан 70 сая ам.доллараар торгосон.
Уг асуудал шүүхээр шийдэгдэх нь тодорхой болоод буй. Тэгэхээр энэ нь М.Цукербергийн хувьд “Хэрэглэгчид ч биднийг ашиглаж мөнгө олдог байхад бид яагаад болохгүй гэж вэ” гэсэн хор шарнаас үүдэлтэй, бизнесийн зорилгоор ашиглаж ашиг олж буй хувь хүн, байгууллагуудыг шахаж гаргах үйлдэл, нэг ёсондоо “дайн”-ыг эхлүүлэхээр зэхэж буй. Түүний төлөвлөсөн ажилд Илон Маск замчлах дүр зураг харагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөрийтэй тоглоом цаашаа юм хэрэгжүүлчихсэн сууж бгаа юм биш үү энэ нөхөр чинь
сош�##�ийн дайн гэж юм гарч ирэхнүү дээ хаха
Дэлхийн тэрбумтангууд юугаа хийнэм манайд ямар хамаа бна аа урдах ажлаа л сайн хийцгээ
Бүх чөтгөрийн төлөвлөгөө нь илчлэгдсэн
Шаах гэж байгаад ша�##�гуулчихсан уу хахаха