Гадаад мэдээ

Нурангид дарагдсан иргэдийг хайж олох аврагч хархыг сургаж байна

Байшин барилга нурах нь хэвийн нийтлэг үзэгдэл биш. Нурах тохиолдол маш цөөн буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, газар хөдлөлт, хар салхи үүнд нөлөөтэй. Мөн баригдаад удсан, хэт хуучирсан, засвар хийгдээгүй зэрэг шалтгаанууд нөлөөлдөг.

Барилга нурахад хүний амь нас эрсдэх, хүндээр гэмтэж бэртэх, нурангид дарагдах, сураггүй алга болопх тохиолдол ихээр гардаг. Энэ тохиолдолд эдгээр хүмүүсийг хайж олох нь аврах багийнхны хувьд хэцүү ажил юм. Тэгвэл аврагчдын энэ ажилд цаг хугацааны болоод үр дүнгийн хувьд өөрчлөлт авчрах нэгэн шийдлийг бий болгон туршиж эхэлжээ. Тодруулбал, Бельгийн ашгийн бус APOPO компани уг ажиллагаанд зориулан аврагч хархыг сургаж байна. Тухайлбал гамшгийн бүс дэх нуранги дундаас амьд үлдсэн хүмүүсийг хайхад анхны тусламж үзүүлэх, аврагчдад туслуулахын тулд өндөр технологиор бүтээсэн жижиг үүргэвчтэй мэрэгч амьтдыг оролцуулахаар туршиж байгаа аж.

Энэ тухай төслийн удирдагч Донна Киан хэлэхдээ: "Хархнууд ихэвчлэн сониуч зантай бөгөөд хайгуул хийх дуртай байдаг. Энэ нь эрэн хайх, аврах ажиллагааны гол түлхүүр болно" хэмээжээ. Мөн эдгээр амьтдыг адал явдлыг эрэлхийлэгч, маш сайн үнэрлэх мэдрэмжтэй тул жижиг орон зайд давчуу газраас юмсыг олохдоо гаргууд хэмээн тодорхойлсон байна.

Одоогоор хархуудыг гамшгийн дуураймал бүсээс амьд үлдсэн хүмүүсийг олоход сургаж байгаа аж. Ингэхдээ амьтад эхлээд хоосон өрөөнд зорилтот хүний ​​байршлыг олж, хантаазныхаа унтраалгыг татан дуугаргаж мэдээллээд дараа нь баазад буцаж очоод амттанаар шагнагдах ёстой. Мэрэгч амьтад сургалтын эхний шатандаа явж байгаа ч "APOPO" нь Эйндховены Технологийн Их Сургуультай хамтран видео камер, хоёр талын микрофон, байршил дамжуулагчаар тоноглогдсон үүргэвч бүтээхээр ажиллаж байгаа юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button