Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк улс 150 сая баррелийн нөөцтэй газрын тосны орд илрүүлжээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс орны зүүн өмнөд нутгаас газрын тосны орд илрүүлсэн талаар мэдээллээ. Шинээр нээгдсэн ордын шууд ашиглаж болох нөөц нь 150 сая баррель, мөнгөн үнэлгээ нь одоогийн ханшаар 12 тэрбум ам.доллар болохыг тэрбээр онцолсон байна.

Анкара сүүлийн үед газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарч, шинэ ордуудыг ч олноор олж буй. Р.Т.Эрдоган мэдэгдэлдээ “Энэ удаагийн орд 2022 онд хуурай газраас илрүүлсэн ордууд дотроос нөөцөөрөө эхний 10-т орно” гэсэн нь үүний нэг баталгаа юм.

Турк улс өдөрт 100 мянган баррель нефть олборлодог болох зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд зорилтдоо ойрын хугацаанд хүрч чадахаар байгаа юм.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button