“FTX” крипто биржийг үндэслэгчийг Бахамын арлаас баривчлав

Бахамын арлын Цагдаагийн газар саяхан дампуурсан “FTX” криптобиржийг үндэслэн байгуулагч Сэм Бэнкман-Фридийг АНУ-ын хүсэлтээр дайчлан баривчилжээ. Нью-Йорк мужийн Өмнөд тойргийн прокурор Дэмбен Уильямс энэ талаар мэдэгдлээ.
Түүний хэлснээр, баривчилгаа өчигдөр орой явагдсан бөгөөд буруутгалыг Нью-Йорк мужийн Өмнөд тойргийн прокурорын газраас бэлтгэж өгсөн гэнэ. Одоогоор нууц буй буруутгалыг мягмар гарагийн өглөө гэхэд тодорхой болгож олон нийтэд зарлан үйл явцыг цаашид үргэлжлүүлнэ гэж Дэмбен Уильямс онцолсон байна.
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар, Сэм Бэнкман-Фридийг өнөө орой гэхэд Бахамын нийслэл Нассауд байрлах шүүхэд аваачих юм байна.
“FTX” криптобирж өнгөргсөн сарын эхээр дампуурлаа зарлаж, олон койны дампуурах шалтгаан болсон төдийгүй том криптоюалютуудын ханшид ч сөргөөр нөлөөлсөн юм. Багцаагаар 100 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тоо бий.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.