Top StoriesЯрилцлага

Умзад Ч.Гүнзээ: Сүсэгтэн олон лам нарыг сайн, муугаар ангилж, хувийн амьдралыг ярилцах нь амны алдас болно

Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбооны тэргүүн, умзад, номын багш, орчуулагч Ч.Гүнзээтэй ярилцлаа. Тэрбээр бага насандаа бурхны номыг зөн совингоор мэдэрч, улмаар “Дарь эх”-ийн сүмд шавилан суусан. Улмаар 17 насандаа Бакула Ринбүчи багшаас сахил хүртсэн анхны 11 эмэгтэйн нэг болж, Энэтхэг улсад 13 жил суралцжээ. Ч.Гүнзээ 2015 онд Буддист эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалтаар зөвшилцсөний дагуу “Буман ханд” холбоог байгуулж үйл ажиллагаа явуулж байна.

“Буман ханд” холбоог буддист эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалтаар зөвшилцөж байгуулсан гэлээ. Учир шалтгаан нь юу байсан юмбол?

-Тухайн чуулга уулзалтаар Бурханы шашинтай эмэгтэйчүүдийн жендерийн тэгш эрх хөндөн, соёл боловсрол, уламжлал гээд олон чиглэлийг баримталж хэлэлцэхийг зорьсон. Хот, орон нутгийн 1000 гаруй эмэгтэйчүүдтэй уулзалт хийгээд ярилцаад явахад  монголд энэ чиглэлийн нэгдсэн холбоо хэрэгтэй юм байна гэдгийг олон эмэгтэйчүүдтэй уулзах үеэр ойлгосон. Одоо манайх 2000 гаруй гишүүнтэй ба 100 орчим нь идэвхтэн гишүүд юм.

-Танай байгууллага “Дарь эх”, “Лүйжин”, “Хандмаа” гээд олон төрлийн сургалт хөтөлбөр явуулж байна. Сүсэгтэн олон хамрагддаг уу?

-Бурхны шашинд сүсэглэдэг хүмүүс “Дарь эх” бурхантай танилцаж бурхан номынхоо зан үйлийг хийж, залбирсаар ирсэн. Хандмаа, сахилтай эмэгтэйчүүд сүм хийдэд суралцах боломжтой байдаг бол энгийн сүсэгтэн хүмүүс хаана ч суралцах боломжгүйг олж харсан. Тийм учраас манайх сүсэгтэн эмэгтэйчүүд буюу хандмаа болоогүй буддын шашинтай хүмүүст зориулж сургалтуудаа явуулдаг. Ялангуяа “Дарь эх” нь гол тууштай сургалт учраас хөтөлбөр болгож заасаар ирсэн.

-Лүйжин сургалтын тухай...?

 -Илүү гүнзгий суралцья гэсэн хүмүүст нээлттэй. Би Энэтхэгт олон жил IX Богд багшийнхаа дэргэд лүйжинг сурч ирсэн. Тэгээд жод лүйжингийн сургаал ном дор суралцдаг олон орны лам биш хүмүүс байсан учраас онол, зан үйл, танин мэдэхүйн талаас энэ насандаа бурхны номд өөрийгөө зориулж буй энгийн хүмүүст багш маань заан хөтөлж байсан. Бид “Буман ханд” төв дээрээ сар болгоны шинийн 10, 25, Ханд дагинас, Хажид, Дэмчигийн буулттай өдрүүдэд нийлж хурал хурдаг ба мөн Гандантэгчинлэн төв хийдэд Лүйжин ерөөл их хуралд  шавь нарын хамт хурдаг болсон.

-Лүйжингийн сургалт авсан сүсэгтнүүд цаашаа бусдад үйлчилгээ үзүүлдэг үү?

-Тэр талаар би мэдэхгүй байна. Суралцаад төгссөн хүмүүс бусдад зан үйл хийгээд явдаг эсэх талаар мэдэхгүй. Ном хөтөлбөрт идэвхтэй явдаг шавь нар бол сар бүрийн дүйцэн хуралд нийлж хурахдаа олон түмний сайн сайхны төлөө залбирч хурсаар байна.

-Хандмаа сургалтын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн он жилүүдэд амьдралын нөхцөл байдлаас шалтгаалах эсвэл оюун санааны хэрэгцээг хайсан яаж хандмаа болох вэ, хэрхэн Энэтхэгт сурах вэ гэсэн олон эмэгтэйчүүд тааралдаж, миний бие зөвлөгөө өгсөөр ирсэн. Манай улсад хандмаа сургах, бэлтгэх газар эмэгтэйчүүдийн цөөн сүм хийдээс өөр байгууллага байдаггүй учир тэдгээр хүмүүс ном сурахад ямар замыг туулдаг,  хугацаа , номын ямар хувцас өмсөх вэ гэдгээс эхлээд маш олон төрлийн анхны шатны мэдлэг олж мэдэх хэрэгтэй. Тус сургалтаар бид энэ бүхнийг заадаг. Хандмаа болох хүсэлтэй эмэгтэйчүүд олон байдаг ч тууштай хүмүүс нь цөөн. Оюун санаагаараа бурхны шашинг  эрэлхийлсэн эсвэл сэтгэл санааны хямрал дарамтаас ангижрах зэргээр эмэгтэйчүүд тодорхой хэдэн шалтгааны улмаас сүм хийдэд шавилан суух хүсэлтэй нь ажиглагддаг. Гэвч манай улсад хандмаа болох орчин нөхцөл цогцоор бүрдээгүй учраас замын дундаас орхих нь цөөнгүй.

-Та өөрийн замнал түүхээс хуваалцаач?

-Би арав гаруй настайгаас бурхан номыг өөрийнхөө зөнгөөр мэдэрч, хүрч олж авсан. Хэн нэгэн намайг хүчлэх эсвэл амьдралын шаардлага, хүнд нөхцөл байдал тулгараагүй. Зовлон мэддэггүй, сэтгэл цагаахан үедээ би энэ замд орсон. Үүнийгээ би урьдын сайхан ерөөл барилдлага, урьд хүний үйл, үйлсийнх нь үргэлжлэл гэж бодож талархаж явдаг. Анх “Дарь эх”-ийн сүмд шавилан суугаад тэндээсээ элчин багш Бакула Ринбүчи багшаас сахил хүртсэн. Сахил анхлан хүртсэн 11 эмэгтэйн хамгийн бага нь би 17 настай байсан. Үүнээс хойш хоёр жилийн дараа багш та нарын нас залуудаа бурхны шашинд ороод ном үзэж судлахгүй байж болохгүй гээд Энэтхэг улс руу явах замыг нээж өгсөн. Ингээд Энэтхэгийн Гималай мужийн Дарамсала хот Далай багшийн амьдардаг газар эмэгтэйчүүдийн дээд сургуульд гурван жил сурсан. Дараа нь Далай багшийн дэргэдэх зөвхөн эрэгтэй лам нар сурдаг Чойрын мэтгэлцээн буюу гүн ухааны сургууль руу шилжиж есөн жил сурсан. Би нийтдээ 13 жил Энэтхэгт сурч залуу насаа тэнд өнгөрөөсөн.

- Таныг хүмүүс IX Богд Жавзандамба гэгээнтэний шавь, лүйжин тавьдаг эмэгтэй гэж тодотгодог. Тэр тухайгаа ярьж өгөөч?

 -Энэтхэгийн Дарамсала хотод 9 дүгээр Богд гэгээн багшийнхаа дэргэд Хажид Дэмчиг, лүйжингийн зан үйл, нууц тарнийн номыг сурах сайхан завшаан олдсон эрдэм номын алтан цаг үе байлаа. Багш нар маань маш их цаг хугацааг бидэнд, надад зарцуулсан учраас тэр сайхан эрдэм үйлсийг олон түмэндээ дэлгэрүүлж, түгээе, хийж чаддаг зүйлээ монголдоо үлдээе гэсэн зорилгоор “Буман ханд” холбоогоо байгуулсан. Багшийнхаа заасан лүйжингийн зан үйл, ханд дагинасын сургаал номыг дэлгэрүүлэх чин хүслээр явж буй. Мөн хүн нэг салбарт олон мэргэжлийг зэрэг эзэмших боломжтойг  хөгжүүлж буддист эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж явна.

-Та ингэж ажилласнаар ахиц хэр гарсан бол...?

-Нэгдмэл байдал дээр дэвшилттэй яваа. Өмнө нь бид хэн нь хаана  юу хийж явааг мэддэггүй байлаа. Холбоогоо нээхээс өмнө би 10 аймаг, 20 сумаар аялж, өндөр настай хандмаа, дарь эхүүдтэй уулзсан. Сахил хүртсэн эмэгтэйчүүд хэрхэн амьдарч буй,тэдгээрийн бэрхшээл, шашны эрдэм боловсрол хэр байгааг судлахад таван жил зарцуулсан. Үр дүнд нь бид хоорондоо харилцаа холбоогүй, мэдлэг мэдээлэл хангалтгүй, бурхан ном сургаалийн онолын мэдлэг дутмаг,  өөрсдийн амьдарч буй газар нутагт хамаарах ард иргэдийн жаргал зовлон хуваалцаж засал зан үйл хийдэг гэж ойлгосон. Бодит байдал дээр тэр хүмүүс гайхамшигтай эрдэмтэй ч нийгэм, цаг үе нь үнэ цэнээ мэдрэх боломж өгөөгүй байсан. Тийм учраас бид өөрсдийнх нь үнэ цэнийг өсгөх бусдад мэдрүүлэхэд анхаарахыг хичээсээр ирсэн.

Бидний хөдөлмөрийн үр шим бол засал зан үйлээр хязгаарлалгүй эрдэм мэдлэг, оюун чадал хийгээд олон нийтэд зөв мэдлэг мэдээлэл хүргэх нь чухал гэдгийг ойлгуулсаар ирсэн.Хари сүүлийн үед эмэгтэйчүүд хоорондоо харилцан холбоо улам сайн болж олон янзын үйл ажиллагаа ном буяны үйл хэрэг амжилттай хийсээр яваад  би их баяртай байдаг. Гол хүчин зүйл бол биенээ хүндлэх, буян номоо үйлдэн өөрсдийгээ үнэлж дүгнэх ийм үе ирдэг байжээ хэмээн сэтгэл өндөр нээлттэй ярилцдаг болсон.

-Таагүй, хэцүү цаг үеийг туулцгааж дээ?

-Хувьсгалын үед лам нарын ихэнх нь хар болсон, хэдэн мянган лам амь насаа алдсан. Тэр үед настай лам нар үлдэж ном судраа охид, эмэгтэй шавь нартаа уламжлуулж байсан. Тэр хүмүүсийн шавь нартай би уулзаж ярилцаж “Монголын буддист эмэгтэйчүүдийн өв уламжлал” ном гаргасан. Энэ номонд бидний түүх ч бий, өв уламжал, гарц шийдэл ч бий. Бидний бодит нөхцөл байдал ОУ-ын буддын судлалд монголын буддын эмэгтэйчүүдийн талаарх судалгаа мэдээлэл хомс байлаа. Харин 2008 онд томоохон үйл явдал болсон ба “Сакьяадита” бурханы охин нэртэй олон улсын буддист эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдсан. Би тэр хурлын нээлтэд “Цагаан дарь эх”-ийн ая эгшгийг өргөж, бид дэлхийд өөрсдийгөө таниулах алхмуудаа хийж эхэлсэн юм.Тэр цаг  хүртэл монголд  хэдэн хандмаа, эмэгтэй хуврага ани байдаг нь тодорхойгүй, нэгдсэн холбоогүй, буддын шашны сургуулиуд эмэгтэй хүн элсүүлдэггүй байсан үе.

-Харин одоо...?

-Хийдүүдээс гадна бурхан шашны ТББ-ууд олноор нээгдсэн. Тэнд сүсэгтэн эмэгтэйчүүд  дээдэс багш нараас ном сонсож байна. Одоо цагт бурханы номыг илүү гүн гүнзгий тайлбар ном төрөл бүрээр хэвлэгдэн гарч байна. Танин мэдэхүйн ном сэтгүүл, олон нийтийн сүлжээгээр ч бурханы ном түгээгдсээр.  Дээдэс лам багш нараас бодитой ном сонсохоор Жагарын орон руу зорьсоор байна. Төвдэд сурч ирсэн лам нараас эрдэм сурдаг болсон. Манай байгууллага зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж хичээл заадаг ч  лам хуврагууд номд оролцохыг асуудаг тул эрэгтэй, эмэгтэй бүгдэд нь нээлттэй болсон.

-Хандмаа, ани гэдгийн ялгаа нь юу вэ, мөн хэдэн хандмаа, ани байна вэ?

- Миний мэдэхийн 100 гаруй хандмаа, гуч орчим ани нар байна. Ани гэдэг  сахил хүртсэн эмэгтэйчүүд бөгөөд 36 зүйл сахидаг. Биеэ даасан, хань ижилгүй, номын хувцастай гэцэлмаа нар гэсэн үг. Харин хандмаа нарын ихэнх гэр бүл, үр  хүүхдийн хамт амьдардаг. Сүм хийдэд зан үйл, ном уншдаг.

-Та бурхны оронд суралцаж байсан сайхан цаг үеэ эргээд дурсаач?

-Энэтхэг улсыг бид бурханы орон, Хутагт жагарын орон гэж дууддаг. Миний залуу нас тэнд хамгийн аз жаргалтай, тайван, номын оронд өнгөрсөн. Бид номын нөхдүүд ихэнх цагтаа номын тухай ярьж, орчин нөхцөл зөвхөн номонд л зориулагдсан учраас надад маш сайхан байсан. Тэр үед цахим сүлжээ гэж байдаггүй гар утасанд автаагүй үе байсан. Өнөөдөр бид муу муухай мэдээлэл сонсож амьдарч байна. Тийм учраас цаг хугацааг харьцуулан харахад гэрэл, сүүдэр мэт бодогддог. Тэр үед итгэл хамгийн хүчтэй зүйл байсан. Итгэлийн цаана аз жаргал, амар амгалан байдгийг би мэдэрсэн. Хэн нэгэнд, бурхны номондоо, багшдаа, өөртөө итгэх итгэлийг би олж авч, хийх зүйл дээрээ төвлөрөх нь хамгийн чухал хэмээн ойлгосон.

-Далай багш, IX Богд танд аминчлан сургаж зааж байв уу?

-Далай багш бодь сэтгэл гэж үргэлж захиж айлдсаар байсан. Бусдыг ойлгох, энэрч хайрлах, тайван байх үндэс бодь сэтгэл. Бодь сэтгэлтэн өөрөө төдийгүй бусад хүн чамайг хараад тайвширна гэдэгсэн. Хоёр жил тутам зуны амралтаар би нутаг буцлаа гэж багш нартаа айлдахад “ эргэж ирнэ биз дээ” гэж асуудаг. Энэ асуулт Дарамсала д эргэн очих гол шалтгаан болдог байлаа. Тэгээд эргээд очиход маш энгийнээр “Өө хүрээд ирсэн үү, номоо үргэлжлүүлээд сураарай” гэдэгсэн.

-Та сүсэгтэн олонд хандаад юуг хэлэх вэ?

-Бурханы шашин итгэл дээр тулгуурладаг. Бид сүм хийдэд хоёргүй сэтгэлээр очиж, лам хуврагт сүсэглэх номоо уншуулж, залбирч, өөр туслах дэмжих зүйл байвал хийгээд гарах нь зүйтэй. Гэвч сүүлийн үед сүсэгтэн олон маань тэр ном сайн уншдаг, энэ лам тийм амьдралтай гэх мэтээр өөр хоорондоо ярьж хуврагуудын сэтгэлзүйд нөлөөлтөл ялгаж харьцдаг болсон. Мөн нэр нөлөө бүхий ринбүүчи хувилгаад, хамба лам нарыг хэт дээдэлж энгийн бор ламыг лам биш болгож харж байгаа нь  сүсэгтэн түмний шашин үзэх үзэл ямар байгаа нь харагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hereggui humus

Зочин
Зочин
Reply to  Зочин

Арай ч тэгж хэлж болохгүй байх!!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мундаг.эмэгтэй юм
Бид бусдыг муулснаар сайн.явахгүй.ээ

Balt
Balt

БУРХАН ХҮНИЙ ДОТОР Л БАЙДАГ. ХҮН БУРХАН ХОЁРЫН ХООРОНД ЗУУЧИЛЖ БАЙНА ГЭЖ ШИМЭГЧИЛЖ АМЬДАРДАГ УЛСУУД МАХ НОГОООНЫ ЧЕНЖЭЭС ЯЛГААГҮЙ

Зочин
Зочин
Reply to  Balt

Эмчийн тангараг өргөөд хувийн эмнэлэг байгуулаад хүнээс мөнгө авч эмчлээд бна.Чадаж байгаа.сур�##�цаж чадсан хүний чадамжийг үнэлэж яагаад болохгүй гэж…

Зочин
Зочин

Их л багаасаа мунхарсан нөхөр байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө л амьдардаг. Лам шашны ажил гэдэг нь бас л нэг хэсэг хүмүүсийн амьдрах баяжих нэг арга хэрэгсэл болж дээ. Энэ хүүхэн ч бас л тэдний нэг бололтой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүнийг ойлгох ухаан хайрлаа

Зочин
Зочин

Хуцаж байгаам шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тус дэм болдог шүү.Хүний
чадварыг үнэлэхгүй байгаа бол бусдын бухимд�##�.дургүйцлийг бүү хүргэ

Зочин
Зочин

Odoo tegj erguuttelee shashin shuthee bolisonshtee yun amni aldas kkkk erguuthimaa

Зочин
Зочин

Шашин гэж огт байхгүй шүү!!! Эртний хүмүүс байг�##�ийн хүчин зүйлсийг ухаарч чадахгүй, шинжлэх ухаан хөгжөөгүй үед �##�иваа зүйлсийг мухар сүсгийн улмаас шашинтай холбож байсан. Одоо 21-р зуун гараад шинжлэх ухаан бүгдийг тайлбарлаж байна. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандацгаая!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

????????

Ариунаа
Ариунаа

Лам гурван эрдэнэд мөргөмүү. Багшийн ачл�##�д з�##�бираюү.

Зочин
Зочин
Reply to  Ариунаа

❤️❤️❤️❤️

Уншигч
Уншигч

Hutsah shig boljee...
Duhaa tsoortol morgoj, 3 tavan tyvd yg amandaa buvtnan 1 negendee gaihuulahchaa bolj, gadaad dotood har shar huvalzuudaa tejeesen navsgar mongol guilgachid tyvdism -iig buddizm gej anduurana...
Delhiin hogjiliin adgiin shaar bolson mongol tyvd balba gesen 3 navsgar gyilgachin ulsuud tyvdizmd tylegdseneer hogjij devshdeg baisan bol odiid hogjiliin manlai baih baijee.....
Gadnii zochin giichen tooj ireh ni baitugai baidag hymyys ni oi gutaj gadagshaa z##lna...

Зочин
Зочин

Huramch hudlaa yumand shuteh yumda bas neg da lai lamiin hul gar uu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бурхан ингээд тоглоом даадаггүй юм гэхгүй бол яаааахав

Зочин
Зочин

Унзад гэж бичдэг байсан умзад хаха

Зочин
Зочин

Сайхан ярилцлага байна,их баярл�##�аа, Сайн үйлс дэлгэрэх болтугай

Зочин
Зочин
Reply to  Зочин

????

Зочин
Зочин
Reply to  Зочин

❤️

№-
№-"

хаана байрладаг юм бол хаягийг нь хэлж өгнө үү?

Зочин
Зочин
Reply to  №-"

Betub hiidiin hajuudah Erhet tuviin 3 davhart

Zochin
Zochin

Eserguitsej baigaa teneguud teneg chigeeree l horboog tuulna.Burhanii shashin ter ayaral bodi setgel zub eos surtahuun baidag, Saihan yriltslaga baina Bayrlalaa.

ЗОЧИН
ЗОЧИН

Тийм шүү амны �##�даа болно

ЗОЧИН
ЗОЧИН

Бурхан байдаг байдгүй хамаагүйээ хүн ямар нэг юманд итгэж тайвширч байх нь угаасаа зөв Өвдөж зовох, үхэж хатах, айж мэгдэх сандрахад өөрийгөө тайвшхуулахад я�##�тачгүй лам багшаар ном уншуулах, сүм хийдээр ороод гарах ч нэг л өөр шүү нээх сайхан төйван болсон байдаг.Чад�##�тай лам багш нар ч я�##�тачгүй мундаг шүү

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

????????????????????☘️

Зочин
Зочин
Reply to  Зочин

❤️

зочмн9зочимаа
зочмн9зочимаа

үхсэн хүнийг өрөнд оруулт�##� ном уншлаа ёрөөл авахууллаа гээд хүний үхлийг бизнёс болглтлоо дарамт�##�даг улаан хув�##�знууд одоогоос 40 50 жилийн өинө хэзээ ийм ихном уншиж блаа АЛТАН хөйрцаг нээлээ гэж худ�##� хэлж үхсэн хүн амилах юм биш

Сайхан ярилцлага байна. Баяраллаа. Үйлс нь өөдөө
Сайхан ярилцлага байна. Баяраллаа. Үйлс нь өөдөө

Зочин

Холбоотой мэдээ

Back to top button