Нийгэм мэдээ

Говийн их дархан цаазат газрын хогийг цэвэрлэлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд шар усны үерээс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид орчны бүсийн Ховд аймгийн Үенч, Алтай сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Мөст сумын Хужирт багийн төвөөс, Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр Нарийн болон Бодонч голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс дагуу байрлалтай нүхэн жорлон, үхсэн мал амьтны сэг зэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн хогийг устгаж цэвэрлэжээ.

350км газрыг хамруулан үхэр 10, адуу 8, нохой 4 нийт 22 тооны сэг зэмийг Алтай сумын нэгдсэн хогийн цэгт хүргэж ариутган устгалаа. Мөн Бодонч голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байсан найман нүхэн жорлонг буулгаж ариутган халдваргүйжүүлж хогны нэгдсэн цэгт хүргэн устгаж ажиллав.

Орчны бүсийн Ховд аймгийн Үенч сумын албан байгууллага ард иргэдтэй хамтран Хиймэл нуураас Хойд булгийн эх хүртэл голийн ай сав газар болон Хөх сайгийн ам зэрэг газруудын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран Дархан цаазат газрын баруун хэсэг Хонь усны баянбүрдийн чиглэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, хээрийн тахийн мониторинг, судалгааны ажлыг хэрэгжүүлэх явцад Таван толгойгоос Хонин усны чиглэлд 400 орчим хар сүүлт зээр, Хоолойн толгой, Товх хүрэн, Цэмцэг, Еэхэр чиглэлд 500-600 орчим хулан, 163 тахь тус тус тоологдов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button