Нийгэм мэдээ

Цалин нэмэх тухай: Багш нар жагсаал хийхдээ гаргасан ХОЁР АЛДАА

Багш нар цалингаа нэмүүлье гэж жагсав. Мэдээж зөв. Эмч, багш, цагдаа гээд төрийн үйлчилгээнд хамаарах мөртлөө өндөр ачаалал, ур чадвар, төрмөл авьяас билиг шаарддаг энэ мэргэжлийн салбарт ажиллаж, амьдарч буй монголчуудын цалин бусад оронтой харьцуулахад дэндүү бага.

Ялангуяа багш нар ирээдүй хойч үеэ бэлтгэх, төлөвшүүлэхэд өндөр оролцоотой үүрэг хүлээдгийн хувьд хариуцлага ч мэргэжил. Тэр хэрээр цалин ч өндөр байх учиртай, тэгж гэмээнэ өнөөгийн нийгэмд "Бусдын хүүхдийн төлөө" зүрх сэтгэлээ зориулах, халуун сэтгэлт, урам зоригт багш нар бий болохоор байна.

Гэхдээ монголчууд цалингаа нэмүүлье гээд л жагсдаг. Золтой цагдаа нар л жагсаагүй байх. Даанч буруу үедээ, буруу бодлогоор жагсдаг.

Учир нь, улсын төсөв нэгэнт батлагдсан тухайн жил дундаа орох гэж байхад цалин нэмэхийг шаардах гэдэг боломжгүйтэй адил. Энэ бол төсвийн урсгал зардалд тооцон баталсан дүнг дахин задлах буюу төсөвт тодотгол хийх асуудал. Харин төсөв тодотгоно гэдэг хэдэн сарын цаас нухах ажил. Тэгээд УИХ эцэст нь баталдаг.

Тиймд зүй нь бол, цалингийн асуудлаар бид Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулж, салбар яамтайгаа зөвшилцөлд орсны үндсэн дээр ирэх жилийн төсвийн төсөлд зардал нэмүүлэх асуудлыг лоббидох учиртай. Үр дүн талаасаа тэр нь зөв.

Тэгээд ч нэг талаас багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хороо, нөгөө талаас БШУЯ хамтарсан ажлын хэсэг зөвшилцсөний үндсэн дээр багш нарын цалинг сүүлийн хоёр жилд 37 хүртэлх хувиар нэмсэн. Нэмэгдэлгүй дүнгээр тооцоход 1.5-1.7 сая төгрөгийн цалинтай ЕБС-ийн багш дийлэнх хэмжээг эзэлж буй статистиктай.

Мөн өнгөрсөн жилүүдэд төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарт тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын, хчээл практикийн, мэдээлэл технологийн гээд хэд хэдэн зардлын урамшуулал олгодог болсон. Өмнө нь багшийн хамгийн бага цалин 850 мянган төгрөг байсан бол 1 сая 50 мянга болж, нэмэгдсэн.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд багш нарын цалин ингэж нэмэгдсэн бол бусад салбарынх тийм биш.

Тийм учраас нэгт, үр дүн талаасаа төсөв хэлэлцэхийн өмнө эл асуудлыг бодлогын түвшинд лоббидох хэрэгтэйг, хоёрт өмнө нь энэ чиглэлд ямар шийдвэр өөрчлөлт гарч байсныг нэхэн судлах, санах шаардлагатайг үйл явдал харуулж буй юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Балай шахуу нийтлэл юм.Төсөв батлах үеэр асуудлаа тавь гэж хэлэх гэсэн утга агуулжээ.Хэзээ хэнд асуудал тавихаа Сансараас хүүхнээс нуумааргүй байна.Санаа бодол нэгдэж асуудал үүссэн дор нь ярьж байх ардчилсан зарчим монголд биш дэлхийд хэрэгжиж байна.

Зочи
Зочи

Багш нар шаардлага тавиад байгаа нь цөөн харин ийм жагсаалыг захиалгаар зохион байгуулж хоолоо олж иддэг ҮЭ гэх том байгууллага байна эд нар чинь боломжгүй гэдгийг нь мэдэж байгаа ч ажил хийсэн дүр эсгэхгүй бол ажилтнуудаас олон тэрбумын татвар авч тнсгалдаг байдлаа алдчих гээд байна. Тэгээд ч ҮЭ тэй эвлэлгүй баахан тэмцэгч нэртэй этгээдүүд хавар болхоор хоолондоо орох гээд гараад гараад ирдэг энэ бол зүгээр жүжиг

Зочин
Зочин

Монголд ер нь дунд сургуулийн ч бай их дээд сургуулийн багш нар хариуцлага хүлээдэг вм уу. Хүний хүүхдүүдэд эрдэм ном зааж байгаа нэрээр сургалтын чанар маш муу шүүдээ. Төгсөлтийн чанар муу байгаагаа сурагч оюутнууд руугаа чихчихээд сурах эсэх нь та нарын дурын хэрэг болсон, бид нар заах вмаа заасан гэдэг хандлагаар ханддаг нь ил байгаа биздээ. Одоо бүүр босго оноо нь багасчихсан, нойлын ногоон тэгүүд нь багш болоод гараад ирнэ. Монголын ирээдүй уулаасаа тодорхой л доо.

Уншигч
Уншигч

Жагссан нөхдүүд аягүй л бол хуурамч дипломтой нөхдүүд байгаа доо, сайд нь хамаг булхайг илчилчихээр юун гуя гэдэг шиг л эсэргүүцэж байгаа биз. Улсын төсөв, эдийн засгийн хүч чадал үүнээс илүүг даахгүй гэдгийг мэддэггүй юм болов уу, бас шүүгч нартай барьцаад байгаа юм, тэд чинь 600 орчим хүн, багш нар 30.000 орчим шүү дээ, төсөвт ирэх дарамт нь маш их.

Зочин
Зочин

Яаралтай зохион байгуулсан жагсаал уу

Зочин
Зочин

Сонгуульд багш нар маш их нөлөө үзүүлдэг шүү сонгууль болохоор их хурлын гишүүд сургууль хэсээд дамжаад явдаг сонгууль дөхөж бгаан байлгүй сонгуулиа шударга өгөөрөй багш нараа бид улны ард түмэн болсоон

Зочин
Зочин

Цалингаа зөндөө л нэмүүлсэн Энх-Амгалан хэлдэг үнэн. Гэвч үүргээ ярихгүй байнга гомдоллоод байгааг гайхаж байна. Цалин нэмэх хэрээр нь багш нараас ирээдүйн боловсон хүчин бэлтгэж байгаа тул маш хариуцлагатай үлгэр дуурайлал болох ёстой гэдэг хатуу зарчим хэрэгжүүлмээр бн

Зочин
Зочин

Яасан ч шуналтай юм бэ дээ Монголын багш нар ..... юу ч зааж сургаж чадахгуй байж бас цалин нэмүүлэх... Одоо Монголд дунд сургууль төгссөн байтгуа дээд сургууль төгссөн хүмүүс 1 рт иргэний соёл талаасаа овлогогүй, хүн чанар муутай , хотын соёл сураагүй , мэндлэх хүндлэх соёл сураагүй дээр нь ахмад настай хүн хүндлэж ёсонд сураагүй 2 рт сургалтын тал дээр аль ч орны сургалттай харьцуулбал тэдний боловсролын түвшин маш муу адаглаад Монгол хүн байж Монголоороо зөв бичиж сураагүй тэгээд бас баахан усан тархитай байж мууг нь сурсан , дуурайсан , дээр нь бие биенийгээ зодож дээрэлхэх архи ууж тамхи татахыг сурсан ийм л Монголын ирээдүйг сурган хүмүүжүүлж байж юу зааж сургасан гэхээрээ цалин нэмэх гэж шаардаад байна аа..... Ж нь барилга дээр гэхэд л 850 900 мянгыг чинь хар бор хүнд хүчир алив муу муухайг хийж зовож өдөрт 12-18 цагаар ажиллаж байж авдаг цалин шүү дээ ...ингээд бодход аль хэсэг нь зовож мөнгө олдог байх нь вэ ингэж үндэслэлгүй үүргээ биелүүлж чадаагүй байж цалин нэхэм асуудал яриад яах вэ дээ... ядаж үүргээ биелүүлчээд ардын хүүхдийг соёлтой ,сурлагатай , боловсролтой болгочоод дараа нь цалингаа нэмүүлье гэж шаардаж сур Монголын боловсролыг яргалагчид аа.....

Холбоотой мэдээ

Back to top button