Нийгэм мэдээ
Сураггүй болсон гэх хүүхэд малын хашаанд унтаж байжээ

Товч агуулга: Долоо настай хүүхэд гэрийнхээ гаднаас алга болчихлоо гэсэн дуудлагын дагуу ажиллахад, малын хашаан дотроо унтаж байжээ.
Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн “Донгой”-н 2 дугаар гудамжинд/сумын төвд/ Бага насны хүүхэд 04.06-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сумын дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай эрэгтэй/-ийг 04.07-ны өдрийн 02:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:30 цагт малынхаа хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон.
Эх сурвалж: ОБЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цус о йртсон гөлөөний хүүхэд хөдөөгөөр дуүүүрэн