СПОРТ
Ц.Цогтбаатар, Ё.Басхүү тэргүүтэй шилдэг 18 жүдоч ДАШТ-д эх орноо төлөөлнө

Катарын нийслэл Доха хотноо тавдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулах жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Монгол Улс эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд тус бүр хоёр хоёр тамирчныг хуваарилсан байна.
Дохагийн татамид эх орноо төлөөлөх жүдочдын нэрс
Эрэгтэй:
- 60 кг: Энхтайваны Ариунболд
- 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
- 81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
- 90 кг: Гантулгын Алтанбагана
- -100 кг: Батхуягийн Гончигсүрэн
- +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
- 48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
- 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн Мөнхцэдэвийн Ичинхорлоо
- 70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
- -78 кг: Отгонбаярын Хүслэн
- +78 кг: Амарсайханы Адъяасүрэн нар 2023 оны жүдо бөхийн ДАШТ-д оролцохоор боллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Медаль аваад ирэхэд нь нэг удаа л том шагнадаг болмоор бнаа. Насаар нь татвар төлөгчдийн мөнгөөр тэжээдэг ямарч баян улс вэ? Энэ медаль нь улс орны хөгжилд юу авчирч бгаан үнэндээ?
Emegtei 63 yawaa hvn bhgvi yumu yadaj nogoo haichiigaa yawuulal da
Гэмтсэн