Нийгэм мэдээ
Нийтийн байранд согтуурсан иргэн хүний амь хөнөөжээ
Товч агуулга: 53 настай эрэгтэй Ю-г 39 настай эрэгтэй Г согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироожээ. Тухайн хэрэг Сүхбаатар дүүрэг дэх нийтийн байранд болжээ.
Албан мэдээ: Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цаг 48 минутад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 53 настай, эрэгтэй “Ю” гэгч амь насаа алдсан байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 39 настай, эрэгтэй “Г” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг зодож амь насыг хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.