Гэр бүлтэйгээ маргалдсан согтуу эр хясаанаас үсрэхийг завджээ

Товч агуулга: Согтууруулах ундаа хэрэглэсэн 45 настай эрэгтэй гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас хадан хясаанаас үсрэх гэж байсныг алба хаагчид таслан зогсоожээ.
Албан мэдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Улаан богочийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 8 км-т/ 100 метрийн өндөр хадан хясаанаас 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид 8 км зам туулан очиход Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг 21:10 цагт эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үхмээр бол зүгээр л яваад үхнэ биз дээ заавал бидний төлсөн татварын мөнгөөр авруулан байж архи гудрах ямар хэрэг байнаа.
Зардлыг нь 100 нугалж төлүүл,ухвар мөчид амьтан вэ?
Түлх
Хясаанаас үсрэх чинь зүгээр ээ. Цэвэрхэн. Хээр асуудалгүй.