Нийгэм мэдээ

Ж.Сүхбаатар: Түгжрэлийн эсрэг шийдлийг заримдаа иргэд өөрсдөө эсэргүүцэж, сүүлд нь ойлгодог

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.12/ болж өндөрлөлөө.

Хуралдааны дараа салбарын сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар байр сууриа хуваалцсан.

Тэрбээр "Түгжрэл бууруулахад нэг асуудал байгаа нь, сар бүр Улаанбаатар хотод 2-3 мянган автомашин нэмэгдээд байна.

Бид түгжрэл бууруулах хүрээнд замын хөдөлгөөнд зарим өөрчлөлт хийж үзсэн. Зарим нь эсэргүүцэлтэй тулсан тул түр завсарлаад байна. Дараагийн удаа том зохицуулалтууд хийнэ.

Түгжрэлийн эсрэг арга хэмжээ гэдэг эргээд зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг зүйл. Хэрэгжүүлж, дадсаны дараа нийтээрээ үр шимийг нь олж хардаг. Дарга бодож байгаад шийддэг биш, мэргэжлийн хүмүүсийн судалгаа явж байгаа гэдгийг ойлгоосой. Олонхын саналаар шийдэж, түгжрэлийг бууруулна гэж байхгүйг ойлгоорой" гэсэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
unshigchЗочин
unshigchЗочин

tugjreld mashinii joloo ali taldaa bh ni yamar ch nuluu bhgui, ugaasaa saali ni ihdeed sav ni bagadaad bna . zam,zogsool ni bagadaad, zohion baiguulalt ni buruudaad , hunii tolgoi dotorh hotsrogdood, huvia hicheeh novshiin zan diileed bna,

Зочин
Зочин

Механик инженерийн сургуулийн уулзварын нэг чигийн хөдөлгөөний өөрчлөлт үр дүн сайн байсан, эрс мэдэгдэж байсан , түүнийгээ үргэлжлүүлж хийгээрэй

зочин
зочин

Түгжрэлээс салая гэж бодож байгаа бол буруу талдаа жолооны хүрдтэй машин гадаадаас оруулж ирэхийг 2024 оноос эхлэн бүрмөсөн хориглож, одоо явж байгаа ийм машинуудыг 2030 он хүртэл явуулаад түүнээс цааш бүрмөсөн хөдөлгөөнд оролцуулахгүй болгох хэрэгтэй. Тэгвэл л энэ их буруу зүйл гайгүй болно, түүнээс өөр ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй ээ. Замаа хичнээн өргөтгөөд, хичнээн гүүр бариад ч түгжрэл багасахгүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button